2016-11-20
ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН ГЭЖ ЮУ ВЭ?

Хорвоо ертөнцөд хүний төрлийг олж мэндэлсэн бүх хүмүүст өөр өөрийн гэсэн олон мянган хүсэл санаа байдаг боловч нийт бүгдэд хамаарах нэгэн хүсэл зорилго гэж байдаг. Тэр нь эрүүл амьдарч урт удаан наслах явдал юм.

Эрүүл амьдрах ухаанд суралцах зорилго:
Бие махбодыг чийрэгжүүлэхэд бэлтгэх, урт наслах боломжийг бүрдүүлэн амьдрах арга ухаан нь шинэ зууны бүх хүмүүсийн анхаарлын төвд байгаа асуудал бөгөөд өвчингүй явна гэдэг нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл юм.

Эрүүл амьдрах ухааныг судлахын ач холбогдол
Хүн төрөлхтөн өвчингүй эрүүл явах, урт удаан наслахыг эрмэлзсээр ирсэн билээ. Энэ хүсэл зорилгоо ...
2016-10-23
хүүхдийн зөв хооллолт
Хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжих, дархлааг сайжруулах, тэднийг аливаа өвчин эмгэг ялангуяа хоолтой холбоотой өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл чийрэг өсөхөд энэхүү зөвлөмж тустай.

Хүүхэд төрсний дараах эхний 2 жилд өсөлт хөгжил хамгийн хурдацтай явагддаг. Мөн тархи мэдрэлийн эрхтний хөгжил 3 хүртэл насанд эрчимтэй өсч, хөгждөг. Энэ хурдацтай өсөлт, хөгжилтийг дагаад хоол, хүнсний хэрэглээ ч нэмэгддэг. Хүүхдийн биеийн жин 1 гр-аар нэмэгдэхэд 7 ккал илч зарцуулагддаг. Хүүхдийн өсөлтийн үе шатыг харгалзан зөв зохистой хооллосноор хүүхдийн бие бялдар, сэтгэхүйн хэвийн өс...
2016-10-23
зөв хооллолт
ЗӨВ, ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТЫН 30 ЗӨВЛӨМЖ
Эрхэм уншигч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Миний бие үүний өмнө зөв зохистой хооллолтын суурь ойлголтын талаар бичиж нийтлүүлсэн билээ. Харин энэ удаа таны болон танай гэр бүлийн өдөр тутмын хоол, зохистой хэрэглээтэй холбоотой зарим зөвлөмжийг толилуулж байна.
1. Насанд хүрсэн хүн хоногт гурав юмуу дөрвөн удаа хооллох нь зохистой гэж үздэг. Хэрэв хоногт гурван удаа хооллох дэглэмийг баримталбал өглөөд 30%, үдэд 35-40%, оройд 30-35%-ийг, дөрвөн удаа хооллох дэглэмд өглөө 20-25%, бага үдэд 10-15%, үдэд 35-40%,оройн хоолонд 20-25%-ийг хэрэглэхээр хо...