2016-11-24
Аалз үнэхээр сонин амтьан биш гэж үү
Аалзны бэлгийн диморфизм болох биеийн хэмжээний хувьд эр аалз эм аалзыг бодвол биеийн хэмжээгээр жижиг байдаг, учир нь эм аалзны хэвлийн бараг ихэнх хэсгийг олон өндөг төрүүлэх өндөгний хүүдий эзлэх ба үржлийн дараа зарим овгийн эм аалз бараг хөндий хэвлийтэй болж өндөгний уутаа хэвлийдээ бэхлэн авч явдаг.
Гэхдээ эр эм аалзны биеийн хэмжээ нь овгууд дээр харилцан адилгүй байдаг. Жишээлбэл LYCOSIDAE буюу чонон аалзны овгийн аалзны бараг бүх төрлүүдийн эр эм аалзны биеийн хэмжээ ижил байдаг. Төрлүүдийн биеийн хэмжээ харилцан адилгүй байдаг ба үүний жишээ нь бидний мэдэх тэмээн аалз-Lycosa төрөл юм. Одоогийн байдлаар хээрийн бүс нутгуудаас Lycosa төрлийн нэг зүйлийг (Lycosa sigoriensis Laxmann, 1770) илрүүлээд байна. Биеийн үндсэн хоёр хэсгүүд бараг шүдэнзний модны хайрцагтай ижил хэмжээтэй болтлоо томордог энэ аалзыг харахад сүрдмээр. Хелицерний хөгжил сайтай, хээрээр чөлөөт байдлаар ангуучилж амьдардаг. LYCOSIDAE овгийн аалз ой, хээр, нугаар элбэг тохиолдох ба их хурдан хөдөлгөөнтөй, нэг цэгээс нөгөөрүү дамжих үедээ тороо ашигладаг. Энэ овгийн аалзыг цуглуулах тохиромжтой арга бол урхинд унагаах ‘Pitfall trapping’ юм. LYCOSIDAE овгийн 95 төрлийн 3000 гаруй зүйлийн аалз дэлхийгээр тархсан байгаа. Дэлхийн хаа нэгтээгээс шинжлэх ухаанд шинэ зүйл олдох магадлал бий гэж аалзны ангилалзүй судлаач эрдэмтэд үзэж байна. Хятадад гэхэд 15 төрлийн 198 зүйл аалз байдаг бол, Монголд 8 төрлийн 35 гаруй зүйл одоогоор илрээд байна. Энэ овгийн хэдэн төрлүүдийг байгаль дээр шууд таних амархан (Lycosa гэх мэт биеийн хэмжээгээр том Pirata мэтийн өвөрмөц нүдтэй аалзуудыг). Их жижгээс авхуулаад том хэмжээтэй байдаг энэ аалз их хурдан хөдөлгөөнтөй зуйван хэвлийтэй байна. Өндөгний уут задарсны дараа эм аалзны хэвлий дээр ойролцоогоор 70 гаруй зулзага явж байх нь бий. Нүд ирмэх хооронд л нэг газраас явж амждаг энэ аалзнуудын урд эгнээний дундах хос нүднүүд нь үсэрдэг аалзны овгийнх шиг өвөрмөц том. Дундаж болон, том биетэй аалзны урд хос нүд нь шууд харагддаг. Өдрийн ба шөнийн нүднүүд төрлүүд дээр харилцан адилгүй. Бараг тас хар нүднүүд бол өдрийн нүд, Харин цэхэр нь бол шөнийн хараатай нүднүүд юм.
Дэлхий дээр ойролцоогоор 37500 зүйлийн жинхэнэ аалз хэлбэртэн буюу бие нь толгой ба хэвлийн үндсэн хоёр хэсгээс бүтсэн 6-8 нүдтэй аалз байдаг. Зуны улиралд идэвхитэйгээр хооллож, үрждэг ч өвөлдөө ичнэ. Нилээдгүй хэсэг нь өвөл үхдэг. зулзганууд нь мэнд үлдэж хавар дулаан болохоор гарч ирдэг. Хооллолтын хувьд харилцан адилгүй байдаг. Araneae багийн нийт 106 овгийн аалз байх ба бүгд махчин. Ерөнхийдөө шавьжаар хооллодог ч зарим овгийн аалз, аалзаа барьж нь бий. Монголчууд эртнээс аалзыг эхийгээ барьж иддэг, муу ёрын амьтан учир түүнийг харсан газраа устгах хэрэгтэй, түүгээр ч зогсохгүй аалзыг алахад хаанаас ч юм арван төгрөг олно гэлцдэг. Зарим овгийн аалзнууд үржилд орсныхоо дараа эрэгчин аалзаа барьж иддэг (идүүлэхгүй байх тохиолдол ч байдаг). Мөн тэнүүлчин аалзны өндөгний уут задарсны дараа зулзганууд эхийнхээ нуруун дээр гаран бараг хөлнөөс бусдыг нь .Тэнүүлчин аалз өндөгний уутаа тор нэхэгчиндээ барьж явдаг бөгөөд хэрвээ өндөгний уутнаас салгаж хаявал эргээд уутаа очиж авдаг. Нэг удаагийн үржлээр тухайн овгоосоо шалтгаалан харилцан адилгүй өндөг төрүүлдэг ч мянга гаруй өндөг төрүүлдөг тор нэхдэг аалз ч бий. Гэхдээ аалз гэдэг амьтан сонирхолтой, ашигтай ,амьтан юм даа.
Бичсэн: ulziimunh | цаг: 09:30 | Маш сонирхолтой
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)