2016-11-20
ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН ГЭЖ ЮУ ВЭ?

Хорвоо ертөнцөд хүний төрлийг олж мэндэлсэн бүх хүмүүст өөр өөрийн гэсэн олон мянган хүсэл санаа байдаг боловч нийт бүгдэд хамаарах нэгэн хүсэл зорилго гэж байдаг. Тэр нь эрүүл амьдарч урт удаан наслах явдал юм.

Эрүүл амьдрах ухаанд суралцах зорилго:
Бие махбодыг чийрэгжүүлэхэд бэлтгэх, урт наслах боломжийг бүрдүүлэн амьдрах арга ухаан нь шинэ зууны бүх хүмүүсийн анхаарлын төвд байгаа асуудал бөгөөд өвчингүй явна гэдэг нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл юм.

Эрүүл амьдрах ухааныг судлахын ач холбогдол
Хүн төрөлхтөн өвчингүй эрүүл явах, урт удаан наслахыг эрмэлзсээр ирсэн билээ. Энэ хүсэл зорилгоо биелүүлэхэд зориулагдсан олон арга барил, соёл уламжлал байдгийг ерөнхийд нь эрүүл аж төрөх ухаан буюу эрүүл амьдрах ухаан гэж үзэж болно.

ХҮНИЙ АМЬДРАХ БОЛОМЖИЙН ТУХАЙ
Энэ бол эрт эдүгээгээс хүмүүсийн анхаарлын төвд байсан нэг гол сэдэв юм. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаагаар хүний наслах боломж 120-150 жил юм. Шинжлэх ухаанд хүний наслах бололцоог олон талаас нь судлан нотолдог боловч гол гурван зүйлд хураангуйлан үзэж байна. Энд гурван гол үзүүлэлтийг танилцуулья.

Урт наслах гэж юу вэ?
Хүн байгалийн шалгуурыг давж эрүүл аж төрөх хуулийг зөрчихгүй амьдарч чадвал зуун жилээр, бүр түүнээс ч илүү амьдарч, урт насалж болно.

Хөгшрөлт гэж юу вэ?
Амьдралын олон хүчин зүйлээс шалтгаалан бие сэтгэлийн түвшинд, хөгшрөлтийн процесс “явц” харьцангуй түргэсэхийг эрт хөгшрөх буюу хөгшрөлт түргэсэх гэдэг.

Хөгшрөлтийг хэрхэн ойлгох вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 45-65 насыг дунд буюу идэр нас, 65-74 насыг өндөр насны эрт үе, 75-аас дээш насыг өндөр наслалт гэж тогтоосон байдаг. Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгшрөл явагддаг.

Өвчин гэж юу вэ?
Мэдээж бие махбодын аль нэгэн хэсэгт, өөрөөр хэлбэл эс эд, эрхтний хаа нэгэн газарт өөрчлөлт гарсан, бие сэтгэлийн хэвийн байдалд их бага хэмжээгээр нөлөөлсөн эсвэл далд шинжтэй өвчний үүсгэвэр бий болсныг өвчин гэнэ.

Хүн яагаад өвддөг вэ?
Өвчлүүлэх шалтгаан хүчнээс болж биеийн хаа нэг хэсгийн эд эсэд өөрчлөлт орж өвчин шаналал үүсгэдэг.

Өвчин хаанаас ирдэг вэ?
Өвчин үүсгэх шалтгаан маш олон байдаг нь ойлгомжтой. Бидний эрүүл саруул бие махбод хэзээд өвчлөх угтвар буюу талбар болж байдаг тул өвчлөлөөс сэргийлэх, чийрэг бие махбод, эрүүл амьдрах зуршлыг бий болгох нь нэн чухал болно.
Бичсэн: ulziimunh | цаг: 10:12 | эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)