2016-11-24
Аалз аймаар ч үнэндээ хоргүй амьтан

Хүн бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц хобби, сонирхолтой. Түүндээ хөтлөгдөн амьтан тэжээх, цуглуулгаа баяжуулдаг. Энэ удаад тэжээвэр амьтдын дундаас аалзыг онцолж, гэрийн нөхцөлд аалз тэжээдэг Ц.Хишигтогтохтой уулзан уг амьтны тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Аалзыг зөвхөн рокерууд тэжээдэг гэсэн яриа олны дунд байдаг юм билээ. Үнэндээ амьтан тэжээдэг рокеруудыг хараагүй.

Аалзыг жирийн xүмүүc тэжээдэг гэнэ. Арчилгаа маш бага шаарддаг учраас бас л тэжээхэд амархан. Дэлхий дээр 200-300 төрлийн аалз байдаг гэдэг. Түүнээс 20-иод нь хазахад xүн үхэх аюулд хүргэдэг маш хортой. Бусад нь тийм ч хортой биш. Зөгийтэй зүйрлэхэд болно. Энэ аалзнууд харахад аймшигтай боловч ямар ч хоргүй, гэмгүй амьтан.

Дулаан орны ойд амьдардаг учраас чийгтэй, дулаан газар байлгадаг. Өдөржин хөдөлгөөнгүй байж байгаад шөнө жаахан хөдөлнө. Гэрийн нөхцөлд тэжээдэг учраас будаагаар хооллодог. Шилэн дотор агаарын солилцоо явуулахын тулд тагийг нь аалз багтахааргүй жижигхэн нүхэлнэ. Шилний ёроолд бага зэрэг хар шороо дэвсч өгдөг.

Махчин амьтны төрөлд багтах боловч голдуу хар цоохор өнгөтөй бөгөөд хааяа цагаан цайвар өнгөтэй нь тааралддаг. Биеийн жин нь 60-260 грамм байдаг. Шүдгүй, урт хэлтэй өдөрт 35000 шавьж идэх чадвартай. Шүдгүй учир олсон шавьжаа шууд л залгичихдаг. Харин хурц хумстай болохоор түүгээрээ шавьжаа тасдаад хэлэн дээрээ тавьж иддэг.

Хэл нь чухал үүрэг гүйцэтгэдэг учраас минутад 160 удаа үйлдэл хийдэг юм. Хоолоо олж идэхдээ бусад амьтны үүрийг сүйтгэдэггүй энэрэнгүй. Түүний харах чадвар тун муу ч үнэрлэх эрхтэн илүү хөгжсөн байдаг юм. Этгээд сонин зантай хүмүүс л аалз, харх, хилэнц мэтийн амьтан тэжээдэг гэж ярьдаг юм.
Бичсэн: ulziimunh | цаг: 09:12 | Маш сонирхолтой
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)