2016-11-09
хиймэл ймьсгал хийх арга
Хүнд хиймэл амьсгал хийх хоёр арга байдаг. Зүрхэнд шууд бус массаж хийх  мөн аманд хиймэл амьсгал хийнэ. Хэрэв орчин тойронд чинь байгаа хэн нэгэн хүн гэнэт зүрхний шигдээс болох юм бол дараах зүйлийг хийх хэрэгтэй. Үүнд:      Өвчтөнийг хатуу гадаргатай зүйл (шал, газар) дээр нуруугаар нь буюу хэвтээгээр байрлуулна. Зүрхний цохилт нь багассан эсэхийг шалгаж үзнэ. Зүрх зогсох үед амьсгалтай байх боловч зүрх зогссоноос хойш 2-3 минутын дараа цохилт нь удааширч, сонсоход илүү дуу чимээтэй болсон юм шиг болно.     Өвчтөний цээжний хөндийн хэсэгт, нэг гараа дээд хэсэгт, нөгөө гараа доод хэсэгт нь байрлуулна. Гараа бүрэн тэнийлгэнэ. Минутанд 60-70 удаа байхаар буюу секунд тутам нэг байна гэж үзээд гарынхаа хүчийг ашиглаж биш харин гарынхаа жингийн хүчээр хэмнэлтэйгээр дарна. Үүнийг зүрхний шууд бус массаж гэдэг. Заримдаа ингэж хийх үед өвчтөний хавирга хугардаг. Гэвч энэ хамаагүй, хэдхэн хавирга хугарах нь хүний амь наснаас үнэ цэнэтэй зүйл биш шүү дээ.     Иймэрхүү хэлбэрээр 4-5 удаа хүчтэй дарж массаж хийж өгсний дараа багахан завсарлага аваад өвчтөний аман дээр нимгэн алчуур, эсвэл салфетка тавьж байгаад өөрийн амнаас буюу өөрийн уушгинаас агаар үлээж хийнэ. Ингэхдээ өвчтөний хамрыг хуруугаараа таглана.  Хиймэл амьсгал хийж байгаа үед хоёр хүн ээлжилж хийвэл зүгээр байдаг. Өвчтөний зүрх цохилж эхэлтэл, мөн өвчтөн эргээд амьдарч байгаа нь харагдахуйц шинжүүд илэртэл, тухайлбал хүүхэн хараа нь томрох, нүд нь гэрэлд бага ч гэсэн гялбах, нүдээ нээх гэж оролдох гэх мэт, эсвэл түргэн тусламжийн эмч иртэл энэ маягаар хиймэл амьсгааг үргэлжлүүлэх хэрэгтэй.
Бичсэн: ulziimunh | цаг: 18:54 | тусламж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)