2016-11-01
Дур булаам алхаж сурах аргууд
1. Гутлаа зөв сонго. Хэрэв таны хөл майжиг талдаа бол өндөр өсгийт сонгоод хэрэггүй хөлийг тань улам муруй харагдуулах болно. Хэрэв өмсөхөөр бол урт загварын хувцасанд дээр өмсөөрэй. Тиймээс өөрийн тохирсон гутал дээрээ итгэлтэй алхах нь чухал. Хэрэв та тэгш шулуун хөлтэй бол аль болох өндөр өсгийт өмсөж хэвшээрэй. Тэр л таны сайхан алхааг бий болгоно.
2. Итгэлтэй алх. Харц дээгүүр бага зэргийн ширүүн байвал илүү дур булаам хүчирхэг харагдуулна. Ялангуяа аливаа удирдах алба эрхэлдэг бүсгүйчүүд тийм төрхтэй байдаг. Та анзаарсан л биз дээ. Оффис хувцас өмссөн, Мөр нь тэгшхэн, харц нь шийдмэг, чанга тэгш алхаатай байдаг шүү дээ. Хүнийг гаднаас нь хараад л юм хийдэг, ямар хүн болохыг мэдэж болдогын жишээ.
3. Үс бол ялдам сайхан харагдахад чухал зүйл. Бүсгүй та илүү урт үстэй бол бүр сайн. Жаахан салхитай үед аль болох үсээ задгай тавьж намилзуулан алхаарай. Ганган дэгжин бүсгүйчүүдийн тийм алхааг анзаарсан л биз дээ. Яг тэгэж.
4. Хүн зарим зүйлийг сурахын тулд заавал харах шаардлага гардаг. Эхлээд та сайхан алхаатай нэгэн жүжигчинг авч болно. Дараа нь өөрийгөө толинд хараад алхаад үздээ. Сонгож авсан хүнтэйгээ та төстэй алхаж байвал алхаагаа засах шаардлагагүй.
5. Сайхан алхаа ямар ч хувцасыг чимдэг. Гэхдээ хэт нэвсгэр хувцас таны сайхан алхааг далдлах болно. Тиймээс та сайхан алхаад сурчихвал аль болох биеийн хамгийн сайхан хэсгээ ил гаргасан, бариун хувцас өмсөж байгаарай. Тэгэх аваас та өөртөө таалагдсан хэн нэгнийг бүрэн татаж чадах юм.
6. Хөлөө дэндүү нугалж алхах муухай харагддаг, бас мод шиг алхах бас онцгүй. Мөн гадагшаа, дотогшоо гишгэж байгаагаа толинд сайн хараад мэдэж аваарай. Хөлөө зөв тавьж алхах нь чухал. Хэт том том алхах, мөн япон хүүхэн шиг алхах, гараа 2 таваг шиг савлуулж ямах нь зохимжгүй харагдана.
7. Нуруу тэнэгэр байх ёстой. Бага зэрэг бөгтгөр бол нурууны дээд хэсэг, мөр, өгзөг, өсгийг хананд нааж нууругаа цэхлэнэ. Гэдсээ татаад эрүүгээ доошлуулалгүй алхана. Эхний удаад хэцүү санагдавч сурчихвал дасна.
Эртний ном толгой дээрээ тавиад алхах ч мөн туслах болно. 5-10 минут номтой алхана.
Үүний дараа өөрийн өмнөх алхаа болон зассан алхаа 2-ыг толинд харж байгаад харьцуулаад үзээрэй.
Хүн 21 хоног хийсэн зүйлээ зуршил болгох чадвартай учир 3 долоо хоног нуруу тэнэгэр явахад таны алхаа сайжирсан байх болно.

Бичсэн: ulziimunh | цаг: 22:33 | өдөр тутмын
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)