2016-11-06
Хэрхэн гэмтэлтэй үсийг сэргээх вэ?
Үс гэмтээд ирэхээр арзайж, салаалж, өнгөлөг байдлаа алдаж эхэлдэг. Магадгүй эдгээр гэмтэл нь хэт их хүчтэй будгаар будах, химийн элементүүдээс болох эсвэл сэнс индүү тогтмол хэрэглэх, хүнсний буруу хэрэглээ зэргээс үүдэлтэй байж болно. Гэмтсэн үсийг тайралт хийхгүйгээр бүрэн эрүүлжүүлж чадахгүй. Гэхдээ зарим аргуудыг хэрэглэж гэмтлийг багасгаж болно. Ингээд та бүхэнд тус болох хэдэн зөвлөгөөг хүргэе.
Алхам 1
Хамгийн багадаа сард нэг удаа боломжтой бол долоо хоногтоо нэг удаа өндөг болон оливийн тосоор хийдэг бэлдэцийг ангижруулагч болгон хэрэглэх. Нэг ширхэг өндөгний шарыг 2 хоолны халбага оливийн тостой хольж сайтар хутгана. Үснийхээ үзүүр хэсэгт онцгойлон сайн түрхэж, хэдэн минутын дараа шампун хэрэглэхээсээ өмнө зайлж угааж авна.
Алхам 2
Витамин Е үсэнд ихээхэн тэжээл өгдөг. Гэрийн нөхцөлд 5-6 ширхэг витамин Е капсулыг өөрийнхөө хэрэглэдэг шампунтай хольж хэрэглэх нь үсийг эрүүл, өнгөлөг, учн зөөлөн болгодог
Алхам 3
Сард нэг удаа тогтмол тайралт хийлгэж байх. Энэ нь үсний гэмтлийг багасгаад зогсохгүй үсний түргэн ургалтыг дэмжиж эрүүл үс ургах үйл явцыг дэмждэг.
Алхам 4
Сэнс болон индүүг аль болох бага халуун дээр хэрэглэх
Алхам 5
Шампун болон ангижруулагчийг долоо хоногт 2 эсвэл 3 удаа хэрэглэх нь үсийг хуурайшилтаас сэргийлж гэмтэйлтэй үсэнд хэрэгтэй тэжээлийг өгөх нөхцөл болдог. Өдөр бүр ангижруулагч шампунь хэрэглэх нь хуухийг хуурайшуулах муу талтай.
Алхам 6
Хлортой эсвэл давстай усанд сэлсэн тохиолдолд аль болох хурдан үсээ зайлах эсвэл шампуниар угаах хэрэгтэй. Хлор давстай ус үсийг хэврэг болгодог.
Алхам 7
Тэвчээртэй байж гэмтсэн үснээсээ салж шинэ үсээ харахын тулд дор хаяж сарын хугацаа шаардлагатайг ойлгох, мөн тогтмол үсээ арчилж гоо сайхан харагдахад цаг гаргаж байгаарай.

Бичсэн: ulziimunh | цаг: 20:22 | өдөр тутмын
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)