2016-11-15
Арьсныхаа онцолгоос хамааруулан гараа арчлах
Гарын арьс гаднах нөлөөлөлд хамгийн их өртдөг хэсэг. Хуурайшихдаа ч амархан. Иймд гарынхаа арьсанд нүүрээ арчилдаг шиг анхаараарай.
Гараа арчлах нь

Хүйтэн улиралд чийгтэй гартай гадагш бүү гараарай.
Хатуулаг ихтэй ус гарын арьсыг цочроодог учир тэжээлийн тос тогтмол түрхэж байгаарай.
Бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг зөвхөн шаардлагатай үед л хэрэглэ. Ийм саванг удаан хугацаанд хэрэглэвэл арьсны нянгийн эсрэг дархлааг сулруулах гэмтэй.
Чацарганы тосны найрлагатай крем нь гарын арьсанд нэн тохиромжтой. Чацарганы тосонд С витамин их байдагтул арьсан дахь жижиг шархлаа, ан цавыг түргэн эдгээдэг.
Химийн бодис бүхий бүтээгдэхүүнтэй харьцах үедээ /угаалгын нунтаг, хлор, ванн цэвэрлэгч гэх мэт/зориулалтын бээлий заавал өмсөөрэй. Бээлий өмсөхийн өмнө гартаа тэжээлийн тос түрхэнэ.

Хуурай арьстай гарыг арчлах арга
Нэг цайны халбага төмсний цардуул дээр аяга халуун ус хийгээд дараа нь литр хүртэл бүлээн ус нэмж хийнэ. Үүндээ гараа 12-15 минут байлгана. Уг эмчилгээг / процедур/ өдөр алгасаад хийж болно.

Ширүүн арьстай гарыг арчлах арга
Чанасан төмсийг нухаш болгоод сүүтэй холино. Бий болсон нухашийг гартаа сайтар түрхэнэ. 10 минут байлгаад гараа бүлээн усаар угааж тос түрхэнэ. Долоо хоногт процедурыг гурван удаа хийнэ. Нас ахих тусам гарын арьс уян хатан чанараа алдан, нимгэн болж үрчийдэг тул залуугаасаа гараа зөв арчилж сураарай.

Бичсэн: ulziimunh | цаг: 09:49 | өдөр тутмын
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)