2016-11-11
Нэр хүндтэй компаниудын IQ шаардсан асуултууд
1. Яндекс-ын асуулт
2014 оны 2 сард “Судалгааны багт орох”-д асууж байсан байна.

Бодлого1: Тоглолт ижил бие даасан багуудаас бүрдэх бөгөөд ялалтыг нь хэн ч тааж мэдэшгүй. Тоглогч хожвол нэг доллар авна, харин хожигдвол нэг доллар төлнө. Түүний ялсан мөнгөний хэмжээ N доллар хүрэхэд тоглолт дуусч ялагч тодорно. Хэдэн үеийн дараа ялагч тодрох вэ?

Хариулт: Анх эхэлсэн хөрөнгийн хэмжээнээс хамаарч тоглогч ямар нэгэн үед хожигдоно.

Бодлого2: Харин дараагийн асуулт нь танд 100,000 үгтэй морфологи толь бичиг бий. Үйл үгний хувьд хувирсан хувираагүй үгнүүдийг өөр өөрөөр тэмдэглэсэн байна. Энэ тохиолдолд т...
2016-11-11
Шинжлэх ухаан ("мэдлэг" гэсэн утгатай, scientia гэсэн латин үгнээс үүсэлтэй) гэдэг нь шинжлэх ухааны судалгааны арга дээр тулгуурласан мэдлэгийн цогц, өөрөөр хэлбэл судалгааны үр дүнгээр гарган авсан, зохион байгуулалтанд оруулсан мэдлэг юм. [1][2] Шинжлэх ухаан гэдэгт, зарим тохиолдолд хэрэглээний шинжлэх ухааныг (applied science) оруулдаггүй байна.

Шинжлэх ухааныг 2 үндсэн том бүлэгт хувааж болно.

Байгалийн шинжлэх ухаан - энэ нь байгалийн аливаа юмс үзэгдлийг судладаг (Биологи багтана) бүх төрлийн шинжлэх ухаанууд,
Нийгмийн шинжлэх ухаан - энэ нь хүн болон нийгмийн юмc үзэгдлүүдийг суд...
2016-11-11
шинэ үеийн 7гайхамшиг


Швейцарийн “New Open World Corporation” (“Нээлттэй шинэ ертөнц корпораци”, NOWC) хэмээх ашгийн бус байгууллагаас Швейцарийн иргэн Бернар Веберийн санаачлагаар “New7Wonders Foundation” санг байгуулан 2001-2007 оны хооронд Ертөнцийн шинэ долоон гайхамшиг (New7Wonders of the World)-ийг тодруулж байсан юм. Энэхүү төслийн хүрээнд дэлхийн хамгийн алдартай архитектурын барилга байгууламжуудаас Ертөнцийн шинэ долоон гайхамшгийг тодруулж байлаа. 2001 оноос эхлэн 6 жилийн турш хүмүүс утас болон интернетээр саналаа өгч байсан бөгөөд 2007 оны долдугаар сарын 7-нд буюу “Гурван долоогийн өдөр” энэ төслийнхөн Португалийн Лиссабон хотноо ялагчдыг зарласан юм. Үүнд Хятадын Цагаан хэрэм, Италийн Колизейн балгас, Перугийн Мачу-Пикчу хотын туурь, Иорданийн Петра хотын туурь, Энэтхэгийн Таж Махал, Бразиль дахь Христосын хөшөө, Мексикийн Чичен-Ица хэмээх маяачуудын хот, Египет дахь Гиза Пирамидуудын цогцолбор (эртний нийгмээс хоцорсон цорын ганц гайхамшиг гэж үзэн тусгай байрт оруулсан) тодров.

Энэхүү төслийг хүлээн зөвшөөрөх байгууллага, улс гүрэн байхад зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа хүмүүс ч бий. Юутай ч, дурын хүн санал өгч болдог учраас энэхүү шалгаруулалт шинжлэх ухааны үндэслэлгүй хэмээн шүүмжилдэг нь буруу биш л байх. Тиймдээ ч ЮНЕСКО хүртэл энэ байгууллагаас жийрхэж явдаг. “Энэ шалгаруулалтад зөвхөн интернетэд холбогдож чадах хүмүүс л саналаа өгсөн” гэж буруушаав.

Египетчүүдийн хувьд энэхүү шалгаруулалтыг анхнаас нь эсэргүүцэж пирамидуудыг нь дэлхийн албан ёсны долоон гайхамшигт багтдагийг буруушаасан, хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл мэтээр үзэв. Тиймдээ ч “мөнгө олох зорилгоор явуулж буй шалгаруулалт” гэж гоочилсных нь хариуд уралдааны зохион байгуулагчид пирамидуудыг нь шалгаруулалтаас хасч орхисон юм. Гэвч яалт ч үгүй дэлхийн ховор “эрдэнэс”-ийн нэг мөн учир тусгай байрт оруулж египетчүүдийн амыг хаасан түүхтэй.

Бразильчууд эсрэгээрээ туйлын идэвхтэй оролцсон. Христосын хөшөөгөө дэлхийн 7 гайхамшгийн нэгд оруулах гэж бүх аргаа ашиглаж байв. Уралдааны хаяг уруу үнэгүй мессеж явуулах бололцоог хангаж өгөн, гудамжны сурталчилгааны самбар, дэлгэцээр санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байсан нь эцэстээ иргэдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, бухимдуулахад хүргэж байлаа. Ингээд шалгаруулалт болохын өмнөхөн буюу долдугаар сарын эхээр 10 сая орчим бразиль иргэн саналаа илгээж тус байгууллагын амжилтын түүхийг баяжуулжээ.

Перучууд мөн л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг идэвхтэй ашиглан иргэдээ санал хураалтад оролцохыг уриалсны хүчинд Мачу-Пикчугээ долоон гайхамшгийн нэгд оруулж чадав. Нутгийнх нь нэгэн “сувд” шалгарсны баярыг орон даяараа нижгэр тэмдэглэсэн байдаг.

Иордани улсын хатан хаан нутгийнхаа гайхамшгийг багтаах үйлсэд өөрийн биеэр идэвхтэй хүчин зүтгэсэн. Хамгийн гайхалтай нь энэ улс 7 сая орчим хүн амтай атлаа уралдааны комисст Иорданиас 14 сая санал ирсэн байв.

Тэгвэл Мексикт иргэдээ энэхүү шалгаруулалтад оролцохыг уриалсан нэвтрүүлгийг хүртэл бэлдэж явуулдаг байжээ. Хамгийн харамсалтайгаар “хожигдсон” газар бол Чили байлаа. Энэ улсаас нэр дэвшсэн Моаи хэмээх хүн чулуунууд наймдугаар байрт шалгарсан юм.

Хэл ам багагүй дагуулсан ч энэхүү шалгаруулалтаар тодорсон Шинэ долоон гайхамшиг үнэхээр гайхалтай. Цагаан хэрэм, Колизейн задгай театрын балгас, Таж Махал зэрэг газруудын талаар уншигчид лавтайяа сайн мэднэ. Тиймээс энэхүү нийтлэлдээ үлдсэн дөрөв болон финалд шалгарсан Моаи хүн чулуунуудын талаар товч боловч танилцуулъя.



Перугийн Мачу-Пикчу хотын туурь

“Machu Pikchu” гэдэг нэр нь “Эртний (хуучин) оргил” гэсэн утгатай бөгөөд өнөөгийн Перу улсын нутаг дэвсгэрт орших эртний Америкийн хот ажээ. Энэ хот далайн түвшнээс 2450 метрийн өндөрт, Урубамба голын сав газарт оршдог.

Мачу-Пикчуг “тэнгэрийн хот”, “үүлэн дундах хот”, мөн зарим тохиолдолд “инкуудын гээгдсэн хот” гэх зэргээр нэрлэсэн нь бий. Зарим археологич энэ хотыг инкуудын агуу удирдагч Пачакутекийг орогнуулахад зориулан босгосон гэж үздэг бөгөөд ойролцоогоор 1440 онд барьж 1532 он хүртэл буюу инкуудын нутагт испанчууд довтолсон үе хүртэл оршин тогтнож байжээ гэж үздэг байна. 1532 онд энэ хотын оршин суугчид жигтэй байдлаар ор мөргүй алга болсон түүхтэй аж.




ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд орсноосоо хойш Мачу-Пикчу жуулчдад дарагдаж эхэлсэн байна. Өдгөө өдөрт 2000 орчим жуулчин энэ гайхамшгийг үзэж сонирхохоор зорин ирдэг болсон учир туурийг энэ хэвээр нь хадгалан хамгаалахын тулд ЮНЕСКО-оос жуулчны тоог бууруулж өдөрт дээд тал нь 800 жуулчин зорчуулах шаардлагыг тавих болжээ. Харин энэ оны зургаадугаар сард болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулган дээр 2012 оны нэгдүгээр сараас эхлэн Мачу-Пикчуг “аюул заналхийлж буй дэлхийн өв” гэсэн ангиллаас хасах шийдвэрийг гаргасан байна.

Иорданийн Петра хотын туурь

Энэ эртний хот нь Палестины өмнөд хэсэгт оршиж байсан Идумея хэмээх түүхт газрын нийслэл байжээ. Хожмоо Набатейн хаант улсын нийслэл байсан аж. Харин өдгөө Иорданийн нутаг дэвсгэрт багтаж, далайн түвшнээс 900 метрийн өндөрт оршдог байна.

Петра нь худалдааны маш чухал хоёр замын уулзварт байрладаг байжээ. Тиймээс худалдаачид, аялагчид Петра хотод ирж хүнс, ундтайгаа золгодог байсан аж. Тэр утгаараа Петра хот худалдаа наймаа болон худалдаачид, аялагчдын ачаар их хөгжин дэвжиж байжээ. Харин ромчууд дорно зүгт далайд гарах гарцуудыг нээснээр хуурай замын худалдаа зогсонги байдалд орж улмаар Петра хотыг зорих хүмүүсийн тоо багасан удалгүй элсэн дунд орхигдсон хот болон хувирчээ.

“Петра” гэдэг үг нь хад гэсэн утгатай ба үнэндээ ч энэ хот бүхэлдээ хаднаас бүрддэг аж. Өөрөөр хэлбэл, хадыг цоолборлож энэ хотыг бүтээжээ. Ромын хаант засгийн үед өөр ийм хот ер байгаагүй аж. Набатейчүүд хаднуудыг маш тэвчээртэйгээр цоолборлон бүхэл бүтэн хот босгожээ. Тэгээд терракотон хоолойнуудын тусламжтайгаар ус хангамжийн нүсэр системийг бий болгосон учраас хотын оршин суугчид ундны усны гачаалд орж байгаагүй аж. Хот даяар 200 орчим ус хураагуурыг бий болгосны ачаар борооны усыг цуглуулж, хадгалах боломжтой болгожээ. Үүнээс гадна терракотон хоолойны тусламжтайгаар 25 км-ийн дотор орших булаг шанд, гол гээд усны бүхий л эх үүсвэрээс ус татдаг байсан байна.

Петра хот нэлээд хэдэн км газар үргэлжлэн маш том талбайг эзэлдэг аж.

Өнөө үед жил бүр хагас сая орчим жуулчин Петра хотыг харахын тулд Иорданийг зорьдог болжээ. Петрад очоод Сикийн сэрүүхэн хавцлаар нэг км орчим явсны дараа “Эрдэнэсийн сан (агуулах)” хэмээх маш том байгууламж угтдаг аж. “Эрдэнэсийн сан” нь I зууны үеийн байгууламжуудаас хамгийн сайн хадгалагдан үлдсэн барилгад тооцогддог байна. Энд алт эрдэнэс хадгалагддаг байсан учраас ийн нэрлэсэн бололтой. Энэ сангаас хойш хавцал өргөсөж хаданд цоолборлосон бунхнууд харагдаж эхэлнэ. Тэр хавийн газрын өндөр баганууд, дугуйруулан барьсан шатлаг суудлууд нь I, II зууны үед энэ хотод ромчууд амьдарч байсныг илтгэдэг аж.

Мөн хотод арабчуудын нэрлэдгээр “Фараоны эрдэнэсийн сан” гэх агуу хадан байгууламж байдгаас гадна Эд-Дейр хэмээх сүмийн барилга байдаг ажээ. Энэ сүмийн хананд загалмайн дүрс олноороо байдаг нь нэгэн үе Христийн шашны сүм байсныг гэрчилдэг байна.

Археологичид хожмоо уг сүмийн доод хэсгийг ухаж Набатейн нэгэн хааны бунхныг илрүүлсэн байдаг.

Аврагч Христийн хөшөө

Рио-де-Жанеро дахь Корковаду уулын орой дээр гараа алдлан зогсож буй Христийн алдартай хөшөө. Бразиль улс болон Рио-де-Жанейрогийн бэлэг тэмдэг болсон энэ хөшөөг төмөр бетон, савантай чулуугаар хийсэн ажээ. Хөшөөний өндөр нь 38 м (үүнээс тавцан нь 8 м), 1145 тонн жинтэй, алдалсан гарын урт нь 30 м.

Жил бүр дор хаяж 1.8 сая жуулчин энэхүү хөшөөг зорьж ирдэг гэнэ. Энэ газар Бразильдаа анхныхад тооцогдох цахилгаанжуулсан төмөр зам барьсан байдаг ба түүгээр нь жижигхэн галт тэрэг явдаг байна. Энэ төмөр замыг Перейрой Пассос, Терсейрой Соареш нар Христийн хөшөөнөөс өмнө буюу 1882-1884 онд барьсан ба хожмоо хөшөөг барих явцад барилгын материалуудыг өндөрлөг газар уруу зөөвөрлөхөд маш чухал үүрэгтэй байсан ажээ.

Хөшөөг барих ажил 1922-1931 он хүртэл есөн жилийн турш үргэлжилсэн байна. Ингээд 1931 оны аравдугаар сарын 12-нд албан ёсны нээлтийг нь хийн аравнайлжээ. 1965 онд VI Павел хамба уг хөшөөг дахин аравнайлсан аж. Харин 1981 онд хөшөөний 50 жилийн ойн ажиллагаан дээр нь II Иоанн Павел лам хүрэлцэн ирж байжээ.

Хөшөөний анхны загварыг Карлос Освальд хэмээх зураач гаргасан аж. Энэ хүний гаргасан загварын дагуу Христийг гараа алдалсан байдалтай бүтээсэн нь холоос загалмай шиг харагддаг байна. Харин хөшөөний суурийг анхандаа дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй хийхээр төлөвлөж байжээ. Гэвч арай өөрөөр шийдэн өдгөө гантигаар чимсэн суурь дотор мөргөлийн сүм байдаг аж.

Хөшөөний суурь хэсэгт хүргэдэг шат нь 220 гишгүүртэй. Бразильчууд энэ шатыг “Караколь” буюу дун хорхой гэж хочилдог ажээ.

2010 оны дөрөвдүгээр сард энэ хөшөө түүхэндээ анх удаа зандалчдын бусармаг үйлдэлд өртсөн байна. Тэд Христийн нүүр, гар дээр нь “Муурыг гэрээс хөөхөд хулганууд бүжинэ” гэсэн өгүүлбэрийг хар будгаар бичсэн байжээ. Бичээсийг тэр дор нь арилгасан байна.

Чичен-Ица

Chichйn Itzб (испаниар) нь Мексикийн Юкатан хойгийн өмнөд хэсэгт оршдог ба эртний маяа омгийнхны улс төр, соёлын төв газар нь байжээ. Нутгийнхны хэлээр энэ хотын нэр нь “Ица омгийн худаг” гэсэн утгатай аж.

Чичен-Ица хотыг манай эриний VII зуунд босгосон гэж үздэг байна. Туурийг нь хоёр хэсэгт хуваадаг аж. Эхний хэсэгт нь манай эриний VI-VII зуунд, маяачуудын үед харьяалагдах барилга байгууламжуудыг багтаадаг. Үлдсэн бүлэгт нь манай эриний Х-ХI зууны тольтекчуудын үед харьяалагдах барилга байгууламжуудыг багтаадаг юм. X зуунд энэ хотыг тольтекчууд эзлэн авч улмаар XI зууны үед нийслэлээ болгожээ. 1178 онд тухайн үеийн индианчуудын толгойлогч байсан Хунак Кеелийн удирдлага дор нэгдсэн Маяапан, Ушмаль, Ицмаль улсуудын дайчид Чичен-Ица хотыг эзлэн авч бусниулжээ. Ингээд XVI зууны дунд үе гэхэд Чичен-Ица хэдийнэ балгас болж хувирсан байсан бөгөөд үлдсэн оршин суугчид нь 1194 онд хачирхалтай байдлаар энэхүү хотоо гэнэт орхин явсан байна. Үүний нууцыг одоо болтол тайлаагүй байгаа ажээ. Мексикийн нутаг дэвсгэрт цөмрөн орсон Испанийн түрэмгийлэгчид маяа омгийнхны судруудыг шатааж, лам нарыг нь егүүтгэсэн тул тэр хэсгийн түүхэн үе өнөөг болтол нууц хэвээрээ байгаа билээ.

Чичен-Ицагийн нутаг дэвсгэрт олон удаа малталт явуулсны үр дүнд маяа-тольтекчуудын үеийн архитектурын дараах гайхамшигт байгууламжуудыг илрүүлсэн байна. Үүнд:

–Кукульканы сүм (Эль Кастильо).

Энэ нь 24 м өндөртэй, бүх талдаа 9 өргөн шаттай пирамид юм. Орой дээр нь сүм бий. Пирамидын доод хэсэгт могойн толгой бүхий баримал байдаг байна. Хавар, намрын өдөр шөнө тэнцэх өдрүүдэд буюу гуравдугаар сарын 20, есдүгээр сарын 21-ний ойролцоогоор өдрийн 3 цагийн үед нарны туяа пирамидын гол шатны баруун хашлагыг гэрэлтүүлэхэд адил талт 7 гурвалжин бүхий сүүдэр үүсдэг нь шатны суурь дахь толгой руугаа мөлхөж буй 37 метрийн урттай могойг санагдуулдаг ажээ. 9 өргөн шатнуудын голд 91 ширхэг нарийн шат бий. Хэрэв сүм байгаа тавцанг бас нэг шат гэж үзвэл 91х4+1 буюу 365 шат болно. Энэ нь нэг жилд байдаг хоногийн тоо билээ.

–4 шаттай пирамид дээрх Дайчдын сүм.

–Ягуарчуудын сүм болон Караколийн одон орон судлалын төв.

Ягуарчуудын сүм

Караколийн одон орон судлалын төв

–Бөмбөгт тоглоомын долоон талбай – Эдгээрийн нэг нь маяачуудын байгуулсан хамгийн том талбайд тооцогддог. Уэго де Пелота гэх тэр талбайн урт нь 96.5 м, өргөн нь 30 метр (The playing field of the Great Ballcourt at Chichen Itza, by far the largest, measures 96.5 meters long by 30 meters wide. http://en.wikipedia.org/wiki/Mesoamerican_ballgame). Бөмбөгт тоглоомын дүрэм нэлээд харгис байсныг нотлох зарим нэг баримт байдаг ажээ. Тухайлбал, тоглогчдын хамрыг цоолж аймшигт хэрэгслүүдийг өлгөдөг байсан, тоглоомонд хөл гарын алиныг нь ч ашиглаж болохгүй, тоглолтын дараа талбай дээр хожигдсон багийн ахлагчийн толгойг нь авч цусаар нь газрыг мялаадаг байсан гэх мэт.

Резинэн бөмбөгөө энэ цагирганд оруулдаг байжээ

–Маш том тэгш өнцөгтийг бүрдүүлэх багануудын туурь. “Мянган баганын бүлэг” гэж нэрлэх нь ч бий.

–Ариун сенот. Энэ нь байгальд өөрөө бий болсон 50 орчим метр гүнтэй худаг бөгөөд тахил өргөхөд ашиглагддаг байжээ. Ариун сенотыг ихэвчлэн “Үхлийн худаг” гэж нэрлэдэг байна.

Дээрх байгууламжуудас гадна янз бүрийн дүрстэй бурхан шүтээн гэх зэрэг урлагийн бүтээлүүд олноороо хадгалагдан үлджээ. Тухайлбал, хур борооны бурхан Чак-Моолийн баримал энэ байна.

2009 онд Юкатан мужийн засаг захиргааныхан Чичен-Ица хот оршиж буй газрын эзэнтэй нь хэлэлцээр хийн 2010 оны гуравдугаар сарын 30-нд 83 га газрыг нь 220 сая песогоор буюу 17.8 сая доллараар худалдан авч чадсан байна. Мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнчлэн, уг газрын эзэн Ханс Юрген Тиес Барбачано нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй Чичен-Ица хотыг хамгаалалтад оруулахын тулд худалдах санаачлагыг анх өөрөө гаргасан ажээ.

Моаи хүн чулуунууд

Моаи (Moai) хүн чулуунууд нь Easter Island буюу Улаан өндөгний баярын арал (Пасха) дээр орших агаад хөшөө тус бүрийг нь нэг том чулуунаас сийлбэрлэн хийсэн байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, наасан, тогтоосон эд анги гэж байхгүй гэнэ. Моаи хөшөөнүүдийн зарим нь 20 орчим тонн жин татдаг, 6 гаруй метрийн өндөртэй аж. Эдгээрээс гадна археологичид 20 метрийн өндөртэй, 270 тонн жинтэй дуусгаагүй баримлыг олсон байдаг. Арал дээр нийтдээ 997 моаи бий. Долоон моаигаас бусад нь арлын гүн рүү харсан байрлалтай. Харин дээрх долоо нь арлын эрэг дагуу бус дотор нь байрладгаараа ялгаатай ажээ. Хүн чулуунуудын нүдний ухархайг шүрээр дүүргэсэн байсан гэдгийг сүүлийн үед нотлоод байна.

Моаи хүн чулуунуудыг хийх, байрлуулахад их хэмжээний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарлагадсан нь ойлгомжтой. Харин эдгээр хөшөөнүүдийг хэн бүтээсэн, ямар багаж ашигласан, мөн хэрхэн нүүлгэж байршуулсан зэргийг европчууд удаан хугацааны туршид мэдэж авахыг хичээсэн билээ.

Арлын тухай нэгэн домог оршин суугчдынх нь дунд нэлээд түгсэн байдаг аж. Уг Хоту Мату’а хааны удмынхны тухай гардаг аж. Хоту Мату’а хаан ордноо орхин шинэ бүхнийг эрэлхийлэх замд гарснаар Улаан өндөгний арлыг олжээ. Түүнийг нас барсны дараа уг арлыг зургаан хүү нь хуваан авав. Дараа нь ач, гуч нарт нь ч хуваарилагдсан гэх. Арлын оршин суугчид хааны удмынхны хүч чадал энэхүү хүн чулуунуудад шингэсэн байгаа гэдэгт итгэдэг ажээ. Энэ хүч нь арвин их ургац, хур бороо, хөгжлийг дууддаг гэж үздэг байна. Дээрх домог цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, яваандаа нутгийн ард олон домгийг олон хэсэг болгон салгаж амнаас ам дамжин тараасаар байсан тул бүгдийг нь нэгтгэж нэг түүх болгох боломжгүй байв. Харин 1956 онд Норвегийн алдарт аялагч Тур Хейердал моиа бий болсон нууцыг тайлсан гэж үздэг байна.

Уг нутагт амьдарч байгаад устан үгүй болсон “урт чихт” омгийнхон эдгээр моаиг босгосон ажээ. Энэ хүмүүс чихээ цоолон хүнд юм дүүжилж чихнийхээ омгийг сунгадаг уламжлалтай байсан учир түүхчид тэднийг “урт чихт” гэж нэрлэсэн аж. “Урт чихт” омгийнхон моаи бүтээж байгаагаа “оготор чихт” омгийнхноос маш их нууцалдаг байжээ. Моаи бүтээж байгаа энэ нууцлаг байдал нь “оготор чихт” омгийнхныг моаигийн тухай олон янзын домгийг бий болгоход хүргэсэн аж. Энэ л домгууд нь европчуудыг олон жилийн турш төөрөгдөлд оруулж байжээ.

Ноён Хейердал хүн чулуунуудыг судлаад Өмнөд Америкийн овог аймгуудын бүтээлүүдтэй төстэй байгааг олж мэджээ. Тэр дундаа Перугийн индианчуудын бүтээлтэй төстэй байсан тул “урт чихт” омгийнхон перучуудаас гаралтай байжээ гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.

Тур Хейердалын хүсэлтээр энэ арал дээр амьдарч буй “ур чихт” омгийн сүүлчийн удмынхан омгийн ахлагч Педро Атаны удирдлага дор моаи бүтээх бүх шат дамжлагыг хийж үзүүлжээ. Тэд чулуун алхаар хадыг сийлбэрлэн бэлэн болсон 12 тонн жинтэй моаиг тусгай чирэгч ашиглан хэвтээгээр нь зөөвөрлөсний дараа мод, чулуунаас бүрдэх нэгэн төхөөрөмжийн тусламжтайгаар босгож тавьсан аж. Гайхширсан аялагч маань урьд өмнө энд ирж байсан Европын судлаачдад энэ аргынхаа тухай яагаад хэлдэггүй байсныг омгийн ахлагчаас нь асуухад “Надаас хэн ч ЭНЭ ТУХАЙ асууж байгаагүй” гэж хариулсан гэдэг. Судалгаанд оролцсон нутгийн оршин суугчдын хэлснээр, өвөг дээдэс нь моаиг хийлгүй хэдэн зууныг үдсэн ч хэрхэн хийдэг талаар үр удамдаа цээжлүүлэн, дахин дахин давтуулсаар, цээжилсэн гэдэгт нь итгэлтэй болсон үед л санаагаа амраадаг байсан гэнэ. Тиймээс моаиг хийх аргыг нутгийн оршин суугчид бүр хүүхэд байх үеэсээ эзэмшсэн байдаг ажээ. Доорх видеод моаиг хэрхэн байршуулж байсан талаар тодорхой үзүүлсэн байна.

Моаиг бүтээхэд багаж хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг байна. Хөшөөг хийх ажил эхэлмэгц чулуун алхны нөөцийг бэлтгэх ажил зэрэгцэн өрнөдөг ажээ. Учир нь моаиг бүтээхдээ чулуун алхаар ойр ойрхон цохин сийлбэрлэдэг учир алхнууд нь амархан бутардаг байна.

Моаигийн нууцыг тайлсан хэдий ч “оготор чихт” омгийнхон яагаад моаиг одоогийн байрандаа “хүрээд ирсэн” гэж домогнууддаа өгүүлж байсан нь нууц хэвээр байв. Тухайн үед Чехийн судлаач Павел Павел моаиг “явдаг” байсан гэсэн таамаглал дэвшүүлж байжээ. Ингээд 1986 онд Тур Хейердалын хамтаар нэгэн туршилтыг явуулсан байна. Туршилтад оролцсон 17 хүн олс, уяа ашиглан 20 тонн жинтэй баримлыг босоо чигээр нь зөөвөрлөж чадсан ажээ. Доорх видеод харуулсан шиг зөөвөрлөсөн байж болох юм.

2007 оноос эхлэн “New7Wonders of Nature” хэмээх төсөл хэрэгжиж дэлхийн байгалийн долоон гайхамшгийг тодруулж эхэлсэн билээ. 2009 оны долдугаар сарын 7-ны өдөр эхний шалгаруулалтыг явуулан 77 гайхамшгаас бүрдсэн жагсаалтыг гаргасан юм. Харин энэ оны долдугаар сарын 21-ний өдөр шинжээчдийн баг эдгээрээс 28-ыг нь цааш өрсөлдүүлэх шийдвэр гаргаж интернетээр санал асуулгыг явуулж эхлэв. Ингээд энэ оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр санал асуулгын дүнг үндэслэн ялагчдаа зарласан юм. Үүнд:

–Амазонк ба Амазонкийн ширэнгэн ой (Боливи, Бразиль, Венесуэл, Гайана, Колумби, Перу, Суринам, Францын Гвиана, Эквадор)

–Халонгийн булан (Вьетнам)

–Игуасугийн хүрхрээнүүд (Аргентин, Бразиль)

–Чежү арал (Өмнөд Солонгос)

–Комодогийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Индонези)

–Пуэрто-Принсеса хэмээх газар доорх гол (Филиппин)

–Ширээт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс)

зэрэг байгалийн гайхамшигт газрууд тэргүүлжээ. Дараагийн нийтлэлдээ дээрх газруудын талаар товч танилцуулах болно.

Сонирхуулахад, “New Open World Corporation” ирэх жил дэлхийн хамгийн гайхамшигтай долоон хотыг тодруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ....
2016-11-11
Сургууль минь баяртай
2016-11-10
Ордуудын сонирхолтой зурхай
1. Хонины орд
"Би чамаас илүү гэрэлтэх өөр хэнийг ч, урьд өмнө харж байсангүй"
Энэхүү ордонд төрсөн хүмүүс төрөлхийн удирдагч, манлайлагч, дүүрэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байх нь элбэг юм. Тиймээс тэднийг хэн нэгэн магтахад туйлын дуртай байдаг.



2. Үхрийн орд
"Чи үнэхээр дур булаам юм"
Үхрийн ордонд төрсөн бүсгүйчүүд ихэвчлэн царайлаг, дур булаам төрхтэй байдаг. Зан чанарын хувьд, үзэл бодлоо хэн нэгэнтэй хуваалцах дургүй, дотогшоо хүмүүс учир тэдний давуу талыг өөрсдөд нь хэлэхэд тэд илүү дуртай.



3. Ихрийн орд
"Чиний хэлснээр л болъё"
Ихрийн ордны давуу тал нь тэд төрөлхийн шинийг санаачлах, төлөвлөх дуртай байдаг ажээ. Тиймээс хүмүүс тэдний сэдсэн санааг дэмжин, хэрэгжүүлэхэд бүх хүсэл нь биелсэн мэт сэтгэгдэл төрдөг байна.



4. Мэлхийн орд
"Би өнөөдөр гэртээ өнжих болохоор чамдаа амттай хоол хийж өгье"
Тус ордны бусдыг татах чанар нь гэрсэг байдал, хайр халамж юм.



5. Арслангийн орд
"Би чамайг бишрэхээ зогсоож чадахгүй нь ээ"
Арслангийн ордонд төрсөн хүмүүс, сонгосон сонголтондоо үнэнч хүмүүс юм. Тиймээс тэрхүү ордны залуус, сонгосон бүсгүйдээ бүхий л амьдралаа зориулж чаддаг гэнэ.



6. Охины орд
"Би үүнийг ганцаараа хийж чадахгүй нь. Надад хийхэд минь туслаач"
Охины ордонд төрсөн хүмүүс, хамт олонсог, багийн ажиллагааг дэмжин ажиллах дуртай хүмүүс байдаг. Тиймээс ч тэдэнд хамтран ажиллах саналыг тавихад тэд гаднаа ил гаргахгүй ч дотроо эгээ л жаахан хүүхэд мэт хөөрөн баясаж байдаг.



7. Жинлүүрийн орд
"Би чиний талаар илүү ихийг мэдмээр байна"
Тэдний нүдрүү харан, өөрийг нь сонирхож байгаагаа илэрхийлэхэд, тэд үүнийг таатайгаар хүлээж авахаас гадна, өөрийн сүр хүчийг үзүүлсэн мэт ихэмсгээр толгой өргөн, өөрөөрөө бахдан суудаг гэнэ.



8. Хилэнцийн орд
"Чи бол миний ярилцаж чадах хамгийн итгэлтэй хүн"
Тэд маш итгэлтэй хүмүүс, таны хэлсэн нууцыг өөр хэнд ч хэлэхгүй "цоожтой авдар" мэт хүмүүс байдаг.



9. Нумын орд
"Яагаад хувцасаа баглаад, нэг тийшээ аяллаар явж болохгүй гэж?"
Тэд адал явдалд дуртай, шинэ зүйлсийг туршиж үзэх сонирхолтой. Тиймээс та нумын ордныхонтой дотно танилцхыг хүсвэл, аяллаар явахыг санал болгоорой.



10. Матрын орд
"Хэн ч чамаас илүү үүнийг хийж чадахгүй"
Матрын орныхон, их шазруун, хийсэн зүйлээ дуусгаж байж санаа нь амардаг хүмүүс байдаг. Тиймээс тэдэнд өөрсдийг нь илүү гэдгийг мэдрүүлэх үгсийг хэлж байгаарай.



11. Хумхын орд
"Олон юм бодож, өөрийгөө зовоох хэрэггүй дээ"
Тэд аливаа зүйлийг олон талаас нь бодох дуртай. Энэ зан нь заримдаа тэднийг хэтэрхий их юм бодуулахад хүргэдэг байна.



12. Загасны орд
"Арай дээрдэж чадав уу?"
Загасны ордныхон хүмүүст амархан гомддог, зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг ажээ. Тиймээс тэдний сэтгэлийг ойлгодог, тусладаг хүмүүст дуртай байдаг.
2016-11-09
хиймэл ймьсгал хийх арга
2016-11-09
Хөлдөлт түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж
Тодорхойлолт: Түлэгдэлт нь өндөр температур, химийн бодис, цахилгаан гүйдэл, цацраг туяа, дулааны нөлөөгөөр арьсны давхаргууд болон эд эрхтэн гэмтэхийг хэлнэ. Түлэгдэлтэнд яаралтай анхны зөв тусламжийг үзүүлээгүйгээс гоо сайханд муугаар нөлөөлөх ба халдвар орж, шингэн ихээр алдсанаас амь насанд хүрэх аюултай. Tүлэгдсэн хүн өөрийн гарын алганы хэмжээнээс том талбайг хамран түлэгдсэн үед заавал эмнэлэгт хандах ёстой.

Түлэгдэлт
Өндөр температур, халууны үйлчлэлийн улмаас арьс, эд эрхтэн гэмтэхийг түлэгдэл гэнэ.
Түлэгдэл 4 зэрэгтэй.
1.Арьс улайна, хавагнана, хорсож өвдөнө
2.Цэврүү үүснэ, өвдөлт маш их, халдвар үүснэ
3.Арьс үхэжнэ, зумрана, хар тав үүснэ
4.Арьсны бүх давхарга, зөөлөн эд, булчин, яс түлэгдэнэ

Түлэгдэл -үхжил
Түлэгдлийн улмаас үүсэх үхжил 2 янз
Анхдагч үхжил –түлэгдсэн даруйд халууны үйлчлэлээр шууд арьс, зөөлөн эд үхжих
Хоёрдогч үхжил –түлэгдсэн хэсгийн цусан хангамж алдагдсанаас болж, хэсэг хугацааны дараа / хэд хоног / арьс зөөлөн эд үхжих



Түлэгдэл –түлэгдлийн талбай
Түлэгдлийн талбайг тооцох аргууд
1.Алганы дүрэм–алганы хэмжээ хүний биеийн гадаргын нэг %тай тэнцэнэ
2.Ёстийндүрэм-түлэгдлийн талбайг тооцохдоо толгой, хүзүү 9%, дээд мөч тус бүр 9%, доод мөч тус бүр 18%, их биеийн урд хэсэг 18%, ар нуруу 18%, салтаа бэлэг эрхтэн хавь 1%гэх мэт.
3.Блохины арга – биеийн гадаргын 1%, биеийн өндөртэй = гэж тооцно.

Түлэгдлийн үед авах анхны тусламж
- Түлэгдсэн хэсгийг хүйтэн ус гоожуулан угааж хөргөнө–нэлээд хугацаагаар
- Өвчин намдаах эм уулгана
- Тусламж үзүүлэгч гараа сайн угаана
- Наалдсан эдийг салгах оролдлого бүү хий
- Элдэв тос, гурил, гель, техникийн тос бүү түрх
- Үүссэн цэврүүг бүү оролд
- Түлэгдлийн талбай том бол эмнэлэгт хүргэ
- 2-3–р зэргийн түлэгдэлтэй бол эмнэлэгт хүргэ

Хөлдөлт
Хүйтний нөлөөллөөр биеийн арьс, гүний эдэд, эрхтэнд хэсэг газрын өөрчлөлт илрэхийг хөлдөлт гэнэ.
Хүйтний нөлөөллөөр судас агшиж, цус урсахаа байж, бөлөн үүсч, эд эрхтэн тэжээлээ алдан үхэжнэ.
Хөлдсөн үе мөч маш хүйтэн,өнгө нь цайж хатуурсан, мэдрэхүйн үйл ажиллагаа алдагдсан байна.

Хөлдөлт –үе шат

1.Арьс цайж хатуурах боловч, гэссэний дараа судас өргөссөнөөс,улайж хавагнана.
2.Жижиг үений хөдөлгөөн хязгаарлагдаж, хөдөлгөхөд өвдөлттэй, арьс хатуурч цайрсан байна.Цэврүү үүснэ.
3.Хөлдсөн хэсэгхүйтэн, эрс хатуурсан байна. Том, том цэврүүнүүд үүснэ. Арьс үхэжнэ.Өөх булчин хүртэл гүнзгий шархлаа үүснэ. Спиртийн сорил сөрөг байна.
4.Яс, үендээ хүртэл гүн хөлдөлт үүснэ.Гэссэний дараа арьс харлана, хатна, үхэжнэ.

Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж

Аажим дотроос нь гэсгээх – хөлдсөн мөчийг дулаан хучиж, гялгар уут углаад 5–6 цагийн турш бүлээн жин тавих
Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх–хүйтэн усанд дүрээд аажим усны температурыг нэмж, иллэг хийх
Идэвхитэй аргаар бүлээн усанд гэсгээх–халуун устай ваннанд 30–45 минутын турш дүрнэ. Усны температур 38-40 орчим хэм байвал зохино.
Эмнэлэгт хүргэнэ.

Урьдчилан сэргийлэлт

Нийгмийн зүгээс:сургалт сурталчилгаа, анхны тусламжийг зөв үзүүлж сурах, цаг алдалгүй эмнэлэгийн тусламжинд хандах зэрэг нь ач холбогдолтой. Түүнчлэн бүх нийтийн хамарсан архидалттай тэмцэх, эмзэг бүлгийн хүмүүсийн орон байрны нөхцөлийг сайжруулах, хүйтний улиралд аялал зугаалга, биеийн тамирын арга хэмжээг явуулахдаа сайтар бэлтгэл хангасан байх.

Хувь хүний зүгээс:дасан зохицох чадвараа сайжруулах, биеэ чийрэгжүүлэх, хувцас хоолоо тохируулах, архи тамхи, мансууруулах хорт зуршлаас ангид байж ажил амьдралаа зөв зохион байгуулах нь чухал. Ялангуяа хүйтэн сэрүүн нөхцөлд удаан хугацаагаар ажиллахад гутлаа маш сайн тохируулаж өмсөх нь зүйтэй.
2016-11-09
Усанд живсэн тохиолдолд үзүүлэх анхны тусламж
2016-11-09
Усанд живсэн тохиолдолд үзүүлэх анхны тусламж
2016-11-09
Анхны тусламжийн талаар
1. Эмнэлгийн анхны тусламжийн тухай ерөнхий ойлголт

Эмнэлгийн анхны тусламж нь аливаа осол гэмтэлд өртсөн хүний биеийн байдлыг цаашид улам хүндрүүлэхгүй байх, нэмж гэмтэл авахаас хамгаалах, биеийн чухал эрхтний үйл ажиллагааг сэргээх, хэвийн байдалд оруулахад чиглэнэ. Бэртэл гэмтэл авсан газар дээр нь үзүүлэх арга хэмжээг эмнэлгийн анхны тусламж гэнэ. Амь насанд аюултай, хүнд осол гэмтэл нь хэдхэн секунд, хормоор хэмжигдэх бөгөөд энэ нь гэмтэгсдэд үзүүлсэн анхны тусламжийн арга, хэлбэр, цаг хугацаа, чанараас шууд хамаардаг. Иймээс хүн бүр ямар ч үед осол гэмтэлд өртөгсдөд эмнэлгийн анхны тусламжийг хурдан хугацаанд үр дүнтэй үзүүлэх арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай юм. Анхны тусламж үзүүлэхдээ аль болохоор тайван, ухаалаг, нягт нямбай, сандарч тэвдэлгүй байж хурдан хугацаанд найдвартай хийх арга дадлыг эзэмшсэн байвал зохино.

Эмнэлгийн анхны тусламжинд чангалуур, даралттай боолт хийж цус тогтоох, шархыг цэвэрлэж, цэвэр боолт тавих, хугарч гэмтсэн мөчийг гарын доорхи зүйл (банз, таяг, саваа, модны мөчир, нарны хаалт гэх мэт) хэрэглэж чиг тавин хөдөлгөөнгүй болгох, зохиомол амьсгал, зүрхний иллэг хийх зэргээр анхан шатны тусламжийг үзүүлж эмнэлэгт аваачих хүртэлх ажиллагаа хамаарагдана.



2. Цус алдсан үед үзүүлэх анхны тусламж

Насанд хүрсэн хүний биед дунджаар 5 литр цус байдаг. Цус алдалтыг гадуур ба дотуур гэж ангилдаг. Дотуур цус алдалт нь аюултай бөгөөд анхны тусламж үзүүлэх болон оношлоход төвөгтэй байдаг. Гадуур цус алдалтыг артерийн судасны, венийн судасны,хялгасан судасны гэж ангилна.

- Артерийн судасны цус алдалтын үед цус нь тод улаан өнгөтэй байх бөгөөд хүчтэй олгойдож лугшилтаар гардаг. Энэ үед цус гарч байгаа шархны дээд хэсэгт судсан дээр эрхий хуруу буюу дөрвөн хурууны өндгөөр ясанд нь тултал чанга дарж, дарсан хэсгийнхээ дээхнэ талаар гарт ойр байгаа зүйл (уяа, бүс, даавуу, алчуур гэх мэт)-ээр чанга бооно. Цус алдалт зогсохгүй бол шархны дээд хэсгээр чангалуур тавих бөгөөд зориулалтын резинэн чангалуур байхгүй үед бүс, тэлээ зэрэг гарын доорх материалыг ашиглана. Чангалуур тавихдаа дараахьзүйлийг анхаарах хэрэгтэй. Чангалуур дор зөөлөн даавуу, бинтийг жийрэг маягаар тавьж арьс болон зөөлөн эд хавчигдах, хумигдахаас хамгаална. Чангалуурыг 2цагаас илүү хугацаандтавьж болохгүй бөгөөд чангалуур тавьсан цаг хугацааг тодорхой бичиж унаж хаягдахгүйгээр хавчуулсан байх шаардлагатай.
Дээрх хугацаанд эмчийн тусламж авч чадахааргүй бол чангалуурыг хэдэн минут суллах ба тэр үедээ цус алдсан шархнаас дээхнүүр судас дээр хуруугаараа дарж өгөхийг мартаж болохгүй. Чангалуурыг буруу тавих буюу хэт удаан байлгавал судас, мэдрэл гэмтэх, зөөлөн эд үхжих зэрэг хүндрэл тохиолдоно.

Үе мөчний яс хугараагүй боловч шархнаас цус алдаж байвал үенд нь хөвөн, бөс даавуу ивээд үеийг нугалан боож цус тогтоодог арга бас байдаг.

- Венийн судасны цус алдалтын үед цус нь хар хүрэн өнгөтэй байх бөгөөд тасралтгүй урсах маягаар удаан гардаг. Венийн судасны цус алдалтын үед даралттай боолт хийх буюу шархны доод хэсэгт дарна.

- Хялгасан судасны цус алдалтын үед цус нь ягаан өнгөтэй байх бөгөөд гэмтсэн шархны хэсгээр нэлэнхүйд нь нэвчих байдалтай гарна. Энэ үед шархны эргэн тойрон арьсыг иод, марганец, спирт гэх мэт ариутгалын бодисоор цэвэрлэж боолт хийнэ. Хэрэв цус нэвт шүүрч байвал ариутгасан бинтээр зузаан боогоод гэмтсэн мөчийг дээш нь сойно.

3. Амьсгалын үйл ажиллагаа алдагдсан үед үзүүлэх анхны тусламж
Гэмтэгсдийн амьсгалын үйл ажиллагаа алдагдах үед нэн даруй яаралтай тусламж үзүүлэхгүй бол амь нас алдах аюултай. Усанд живэх, цахилгаан гүйдэл ба аянганд цохиулах, хүчилтөрөгч багатай (утаажсан цех, авто гарааш, гүн худаг, уурхай, автоцистерн гэх мэт/ орчинд удаан байх, цээж уушигны хүнд гэмтэл, амьсгалын зам бүтэн ба хагас бөглөрөх зэрэгт амьсгал хямарч зогсох аюултай. Амьсгал зогсох шалтгаануудыг мэдэж байвал яаралтай тусламж үзүүлэхэд хялбар юм.

Амьсгалын цочмог хямралын үед цээжин хэсгээр бие барьсан хувцсыг тайлж амьсгалын замыг чөлөөлөх арга хэмжээг авна. Үүний тулд нэг гараа хүзүүний ард, нөгөө гараа духан дээр нь байрлуулан хөнгөн маягаар толгойг нь хүчтэйхэн гэдрэг болгоно. Энэ үед хэлний угийн булчингууд сунах ба төвөнх дээш болж цагаан мөгөөрсөн хоолой чөлөөлөгдөнө.

Хэрэв гадны биет (хоолны үлдэгдэл, нөж, ус, шороо, хиймэл шүд, шүдний хагархай гэх мэт зүйл) ам залгиурт тээглэсэн бол толгойг хажуу тийш эргүүлж, долоовор хуруугаа бинтээр ороож амны хөндийд байгаа гадны биетийг авч цэвэрлэнэ. Залгиурт тээглэсэн гадны биетийг авахдаа өвчтөнийг бага зэрэг бөхийлгөж гарын алгаар дал хооронд нь хүчтэй цохино. Энэ үед зохиомол ханиалгалт үүсч гадны биет гадагшилна. Энэ арга үр дүн өгөхгүй бол тусламж үзүүлэгч ард нь зогсож баруун гараа хагас атгаж аюулхай орчимд нь байрлуулан зүүн гараараа давхар барин хүчтэй хөдөлгөөнөөр хэвлийг доороос нь дээш шахаж өгнө. Өөрөөр хэлбэл хэвлийн хөндийн дээд хэсгийн даралт ихсэн огцом шахалтаар гадны биет амьсгалын замаар гадагшилна.

Амьсгалын дээд замд (уушгинд) ус орсон үед өвчтний толгойг унжуулж их биеэр нь баруун өвдөг дээгүүрээ дамнуулан байрлуулж зүүн гараараа толгойг нь гэдийлгэн, баруун гараар нуруун дээр нь 4-5 удаа цохиж усыг гадагшлуулна. Өвчтөн амьсгалахгүй байвал зохиомол амьсгал хийх хэрэгтэй. Зохиомол амьсгалыг амнаас аманд буюу амнаас хамарт хийнэ.

Амнаас аманд зохиомол амьсгал хийх арга. Гэмтсэн хүнээ нуруугаар нь хэвтүүлж хүзүүндоор нь цамц, дээл зэрэгзүйлийгивээд толгойг нь арагш гэдийлгэж хүзүүг өвчүүтэй нэг шугаманд тэгш байрлуулна. Гэмтсэн хүний аман дээр бинт (эсвэл нусны алчуур, даавуу, салфетик гэх мэт зүйл) тавина. Хажууд нь сөхөрч суугаад нэг гараа хэвтэж байгаа хүний духан дээр нь тавиад нөгөө гараараа эрүүнээс нь татаж амыг нээнэ. Амьсгалаа гүнзгий авч ам руу нь хүчтэй үлээнэ. Энэ үед өвчтөний хамрыг сайтар чимхэж байх хэрэгтэй. Эхний 3-5 үлээлтийг хурдан хийх ба нэг минутанд 12-14 удаа хийвэл үр дүнтэй.
Амнаас хамарт зохиомол амьсгал хийх арга. Эрүү зуурсан, гэмтсэн зэрэг зарим тохиолдолд зохиомол амьсгалыг амнаас хамарт хийнэ. Ингэхдээ амнаас аманд хиймэл амьсгал хийхтэй адилаар өвчтөнийг байрлуулж нэг гараараа амыг нь сайн хааж (эрүүг сайн түлхэж, шүд, уруул сайн нийлсэн байхаар) амьсгалаа гүнзгий аваад хамар руу нь үлээнэ. Энэ үед амаар нь агаар орох, гарах боломжгүй байвал үр дүн өгнө. Хиймэл амьсгалыг хүүхдэд шууд ам, хамар руу зэрэг хийнэ.

4. Зүрхний ажиллагаа гэнэт зогсох үед үзүүлэх анхны тусламж

Зүрхний ажиллагаа зогсох үед арьс цайж, хүүхэн хараа томорч, судасны цохилт мэдрэгдэхгүй болж, амьсгал зогсох шинж тэмдэг илэрнэ. Энэ үед зохиомол амьсгал хийж зүрхэнд шууд бус иллэг хийнэ.

Зүрхний шууд бус иллэг хийх арга. Гэмтсэн хүнээ газар дээр, эсвэл хатуу тэгш зүйл дээр нуруугаар нь хэвтүүлж цээжнийх нь харалдаа сөхөрч суугаад өвчүүний доод хэсэгт гарын алгаа зөрүүлж давхарлаж тавина. Гарыг тохойн үеэр нугалахгүйгээр гарын хүчээр биш цээж биеийнхээ жингээр жигд огцом дарна. Алга дарсан хэсэгт 3-5 см хонхойж байхаар минутанд 60 удаа давтаж хийнэ. Зүрхний шууд бус иллэгийг 5 хүртэлх насны хүүхдэд 1 гараар, нярай болон хөхүүл хүүхдэд долоовор, дунд хурууны үзүүрээр хийнэ.

Зүрхний шууд бус иллэгийг зохиомол амьсгалтай хослуулан хийхэд илүү үр дүнтэй байдаг. Нэг хүн тусламж үзүүлж байвал уушгинд хоёр удаа зохиомол амьсгал өгч, 15 удаа зүрхний шууд бус иллэгийг хийнэ. Өвчтөний далан доор хувцас буюу бусад зүйл ивж толгойг нь гэдрэг болгон амьсгалын замыг чөлөөтэй байлгавал зохино.

Хоёр хүн тусламж үзүүлж байвал нэг нь зүрхний шууд бус иллэгийг хийж доош нь дараад буцаах үед нь нөгөө нь зохиомол амьсгал өгөх маягаар ээлжлэн хийнэ. Нэг удаа амьсгал өгч, 4 удаа зүрхний шууд бус иллэг хийх нь зүйтэй.

Зүрхний шууд бус иллэг болон зохиомол амьсгалыг цаг хугацаанд нь зөв хийвэл зөвхөн зүрхний үйл ажиллагаа төдийгүй бусад эрхтний алдагдсан хэм хэмнэлийг ч сэргээдэг.

5. Ясны хугарлын тухай ерөнхий ойлголт

Ясны бөх бат чанараас давсан гадны хүчний үйлчлэлээр түүний бүрэн бүтэн байдал алдагдаж зөөлөн эд хамт гэмтэхийг хугарал гэнэ. Ясны хугарал нь ил, далд байхаас гадна яс нь зөрсөн, зөрөөгүй гэж 2 янз байна. Яс хугарах үед хүчтэй өвдөж тэр хэсэгт хавдаж, цус хурахаас гадна цус алдах явдал ч гардаг. Мөн хөл,гарын хугарсан хэсгээр муруй харагдана. Яс хугарсан хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгах нь чухал бөгөөдхэрэв хөдөлгөвөлхугарсан хэсэгт зөөлөн эд, том судас хавчигдаж улмаар гэмтлийн шоконд орж ухаан алдаж болно.

Ил хугарлын үед шарханд ясны хэлтэрхий орохоос болгоомжлох нь зүйтэй бөгөөд тэгшлэх, засах гэж оролдохын хэрэггүй. Шархыг цэвэр даавуу, бинт зэргээр боож цусыг яаравчлан тогтоох арга хэмжээ авах шаардлагатай. Өвчин нэмэгдсээр ухаан алдаж болзошгүй тул өвчин намдаах эм өгөх зэргээр түүний эсрэг арга хэмжээг хамт авна. Мөч хугарсан бол чиг барьж бооно. Ингэхдээ мод, хүрз, нарны хаалт, фанер, самбар, мөчир зэрэг гар дор байгаа хатуу зүйлийг ашиглах нь зүйтэй. Чиг барьж боохдоо зөөлөн материалыг зузаавтар жийрэглэжөгвөл зохино.

6. Гар, хөлийн яс хугарсан үед үзүүлэх анхны тусламж

Ясны хугарлын дотор дээд, доод мөчний хугарал 65-70 хувь тохиолддог. Гэмтэл бэртлийн үед гэмтсэн мөч эрхтнийг хөдөлгөөнгүй байлган, цаашид тээвэрлэн эмнэлэгт хүргэх асуудал маш чухал юм.

Гар, хөлийн яс хугарсан үед аль болохоор хөдөлгөөнгүй байхаар чиг тавьж боох хэрэгтэй. Ингэж хөдөлгөөнгүй боохдоо хугарсан хэсгийн дээд, доод хоёр үеийг оролцуулан боодог. Бэхэлгээ хийхийн өмнө чиг тавих зүйлээ хөвөн, бинт зэрэг зөөлөн материалаар бүрэх нь зөөлөн эд холгогдох, дарагдахаас хамгаалах ач холбогдолтой. Ясны төвгөр хэсэгт хөвөн, бинтээр жийрэг хийж өгөх хэрэгтэй. Ясны ил хугарлын үед ясны хэлтэрхийг буцааж хийх, татаж авахыг хориглоно.

Өвчтөний хувцсыг тайлах шаардлагатай бол эрүүл гар, хөлөөс нь эхэлж тайлна. Хувцас өмсгөхдөө гэмтсэн мөчөөс нь эхлэх нь зүйтэй. Өвчтөнийг дамнуурга дээр хэвтүүлэх буюу босгохдоо гэмтсэн мөчийг хөндөхгүйгээр зөөнө.

Дээд мөчний гэмтлийн үед гарыг сойж, хөдөлгөөнгүй болгохын тулд биетэй нь бэхэлж болно. Гарын шуу, бугалганы ясны хугарлын үед чигийг гадна ба дотор талаас нь тавина.

Дунд чөмөгний хугарлын үед хоёр ширхэг нарийн банз ашиглана. Нэг банз нь суганаас тавхай хүртэл, нөгөө нь цавинаас тавхай хүрсэн урттай байна. Гарын доорхи материалгүй үед эрүүл хөлийг гэмтсэн хөлтэй нь хэд хэдэн саваагаар бэхлэн боож болно.

Шилбэны ясны хугарлын үед гадна ба дотор талд нь хоёр ширхэг банз бэхлэн, үе оролцуулан бооно.

7. Аарцаг, нурууны яс хугарсан үед үзүүлэх анхны тусламж

Нурууны гэмтэлтэй өвчтөнийг заавал хавтгай зүйл дээр хэвтүүлэн тээвэрлэх ёстой. Хатуу банз мод байхгүй, зөвхөн зөөлөн дэвсгэр олдвол өвчтөнийг түрүүлгээ харуулан хэвтүүлж зөөвөрлөж болно. Биеийг нь нухахаас сэргийлэн хөнжил, пальто зэргийг дэвсэж бүсэлхий, тахим, хүзүүний хотгорт ивүүр зөөлөвч хийж өгнө.
Аарцагны ясны гэмтлийн үед мөн хатуу юман дээр хэвтүүлж толгойн дор зөөлөн юм ивнэ. Хөлийг өвдөг, түнхээр нь нугалж бага зэрэг алцгар байрлалд хэвтүүлнэ. Үүний тулд гудас, хөнжил зэргийг хуйлж тахиман доогуур нь ивж байрлуулна.
...