2016-11-06
Хэрхэн гэмтэлтэй үсийг сэргээх вэ?
Үс гэмтээд ирэхээр арзайж, салаалж, өнгөлөг байдлаа алдаж эхэлдэг. Магадгүй эдгээр гэмтэл нь хэт их хүчтэй будгаар будах, химийн элементүүдээс болох эсвэл сэнс индүү тогтмол хэрэглэх, хүнсний буруу хэрэглээ зэргээс үүдэлтэй байж болно. Гэмтсэн үсийг тайралт хийхгүйгээр бүрэн эрүүлжүүлж чадахгүй. Гэхдээ зарим аргуудыг хэрэглэж гэмтлийг багасгаж болно. Ингээд та бүхэнд тус болох хэдэн зөвлөгөөг хүргэе.
Алхам 1
Хамгийн багадаа сард нэг удаа боломжтой бол долоо хоногтоо нэг удаа өндөг болон оливийн тосоор хийдэг бэлдэцийг ангижруулагч болгон хэрэглэх. Нэг ширхэг өндөгний шарыг 2 хоолны халбага оливи...
2016-11-06
Үсээ арчлах арга
Үсээ гэмтээлгүйгээр зөв арчлахын тулд үсныхээ төрлийг тодорхойлоод үзье. Үүнд хэвийн, хуурай, тослог гэсэн гурван төрөлд хуваагддаг. Хэвийн үс нь зөөлөн, самнахад хялбар хэлбэрт оруулсны дараа хэвээ сайн барьдаг, наранд сайн гялалздаг. Йим үс нь толгойгоо угаасныхаа дараа хэдэн хоног ч эрүүл сайхан хэвээрээ байдаг.Тослог үс нь бүрзгэр өнгөтэй, угаасны дараа маргааш өдрөөс нь эхлээд хиртсэн бохир юм шиг тослогтон бөөгнөрч эхэлдэг. Энэ нь таны хуйхан дахь өөх тосны булчирхайн идэвхжлээс хамаарч тийнхүү харагддаг.
Хуурай үс нь ямар ч өнгөгүй гялалзалт байхгүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож,...
2016-11-04
монгол орний овс ургамал
Манай орны ургамлын аймаг Хойд хэсэгтээ Сибирийн тайгын, өмнөд хэсэгтээ Төв Азийн хээр, цөлийн ургамлаас бүрдэл болдог нийт 2800 гаруй зүйлийн ургамлаас бүрдэнэ. Үүнээс дэлхийд нэн ховор хийгээд зөвхөн Монголын гэх тодотголтой ургамлын төрөл зүйл нэлээдгүй бий.

Монгол орны ховор болон нэн ховор ургамлын төрөл зүйл болон хамгааллын талаар биологийн ухааны доктор Д.Сурантай ийнхүү ярьсан юм.

Д.Сурантай: Манай оронд Говийн цагаан гоёо, улаан гоёо, вансэмбэрүү гэх мэт дэлхийд байдаггүй, ховор ургамал бий. Сүүлийн жилүүдэд эдгээр ургамлын ашиглалтын байдал нэлээд ихсэж байгаа учраас улам бүр ховор...
2016-11-04
эмийн тухай еронхий ойлголт
Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед тогтоосон тун хэмжээгээр, эмчийн зөвлөсөн хугацаанд хэрэглэдэгт гол ялгаа нь оршино.

Эмийг хэрхэн бүтээдэг вэ?
Эмийг ургамал, амьтан, эрдэс бодис болон нийлэг аргаар гарган авсан түүхий эдээр үйлдвэрлэдэг. Эм нь үндсэн ба туслах бодисоос тогтоно. Эмийг бүтээхий...
2016-11-04
Амьдралын бэлэг
2016-11-03
эм зүйч, эм найруулагчийн ес зүй,эрх үүрэг
ЭМ ЗҮЙЧ, ЭМ НАЙРУУЛАГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журам нь эм зүйн мэргэжлийн онцлогоос шалтгаалан мөрдөгдөх ёс суртахууны үнэт зүйл, ёс зүйн зарчим дээр тулгуурлана.

1.2.Энэхүү журам нь Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мөрдөгдөнө.

1.3.Эрүүл мэндийн байгууллага нь эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журмыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний хү...
2016-11-01
Дур булаам алхаж сурах аргууд
1. Гутлаа зөв сонго. Хэрэв таны хөл майжиг талдаа бол өндөр өсгийт сонгоод хэрэггүй хөлийг тань улам муруй харагдуулах болно. Хэрэв өмсөхөөр бол урт загварын хувцасанд дээр өмсөөрэй. Тиймээс өөрийн тохирсон гутал дээрээ итгэлтэй алхах нь чухал. Хэрэв та тэгш шулуун хөлтэй бол аль болох өндөр өсгийт өмсөж хэвшээрэй. Тэр л таны сайхан алхааг бий болгоно.
2. Итгэлтэй алх. Харц дээгүүр бага зэргийн ширүүн байвал илүү дур булаам хүчирхэг харагдуулна. Ялангуяа аливаа удирдах алба эрхэлдэг бүсгүйчүүд тийм төрхтэй байдаг. Та анзаарсан л биз дээ. Оффис хувцас өмссөн, Мөр нь тэгшхэн, харц нь шийдмэ...
2016-11-01
Залуу нас богинхон шүү
МУ-ын Төрийн Шагналт Р.Чойномын намтар уран бүтээл
Монгол Улсын Төрийн шагналт (1990)
Ринченгийн Чойном 1936 онд Хэнтий аймгийн Дархан суманд төржээ. 1946-1950 онд сумын бага сургуульд сурч төгссөн байна.
1951 оноос сумандаа бичээч, "Урагшаа" сонинд хэвлэгч, 1956 оноос Улаанбаатарт Урчуудын эвлэлийн хорооны төв музейд барималч, зураач зэрэг ажлыг 1966 он хүртэл хийжээ. 1960-аад оноос уран бүтээлээ эхэлж "Алтай", "Залуу нас", "Хүн", "Буриад" зэрэг олон зохиол туурвижээ. Түүнд 1990 онд Төрийн шагналыг нэхэн олгосон байна.
Бүтээлүд:
“Залуу нас”. УБ. МХЗЭ, 1961 он
“Алтай”. УБ. МХЗЭ. 1964 он
“Хүн”. Роман....
2016-10-30
Эмийн зохистой хэрэглээ
Эм гэж юу вэ?
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.
Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм.
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовуур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос х...